Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд МАН-аас нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүх урьдчилсан дүнгээр илт давуу ялалт байгууллаа. Одоо гар тооллогоор саналын дүнг баталгаажуулж байгаа бөгөөд эцсийн дүн удахгүй гарах юм.
Ялалт байгуулсан нэр дэвшигч У.Хүрэлсүх “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд сонгуул өгөх насны 60 орчим нь санал өгсөн байна. Үүнээс 60 гаруй хувийн саналыг би авсан байна. Асар их хариуцлага ирлээ гэж харж байна.
Том итгэл найдвар өгч, иргэд саналаа өгсөн гэж ойлгож байа. Иргэдийнхээ энэ их итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно.
Улс орныхоо сайн сайхан амьдрал, хойч үедээ сайхан нийгэм үлдээхийн төлөө чөмгөө дундартал хүчин зүтгэнэ.
Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд хамт өрсөлдсөн нэр дэвшигч нартаа чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье” гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (7)