
Жүжигчин
Линдсей Лохан өчигдөр шөнө багтраа өвчний улмаас Нью-Йорк хотын
эмнэлэгт хүргэгдсэн байна. Эмнэлэгт хүргэгдэж эмчлүүлсэн Линдсей Лохан
эмийн жор бичүүлсэн байна. Шөнөдөө зочид буудалруугаа буцсан жүжигчний
бие нь сайн байгаа хэмээн хэвлэлийн төлөөлөгч нь мэдээлжээ.

Жүжигчин Линдсей Лохан өчигдөр шөнө багтраа өвчний улмаас Нью-Йорк хотын эмнэлэгт хүргэгдсэн байна. Эмнэлэгт хүргэгдэж эмчлүүлсэн Линдсей Лохан эмийн жор бичүүлсэн байна. Шөнөдөө зочид буудалруугаа буцсан жүжигчний бие нь сайн байгаа хэмээн хэвлэлийн төлөөлөгч нь мэдээлжээ.
Линдсейн багтрах болсон шалтгааныг сүүлийн үед ихээр тамхи татах болсонтой холбосон байна. Тэрээр сүүлийн хоёр долоо хоногт олон асуудалтай орооцолдож тайвширахын тулд тамхины хэрэглээгээ нэмсэн аж. Энэ сарын 13-ны өдөр л гэхэд Линдсей твиттертээ амандаа тамхи зуусан, чихэндээ нэгийг хавчуулсан зургаа нийтэлж байв.
Мөн эмч нар түүний уушигны үрэвсэл нь хүндрэх магадлал их байгааг анхааруулжээ.