БНХАУ-д байх iPhone-ы үйлдвэрийн 2000 гаруй ажилчид хоорондоо бүх
нийтийн зодоон үүсгэснээс ажил нь хэд хоногоор тасалдахад хүрчээ.
БНХАУ-д байх iPhone-ы үйлдвэрийн 2000 гаруй ажилчид хоорондоо бүх нийтийн зодоон үүсгэснээс ажил нь хэд хоногоор тасалдахад хүрчээ.Зодоон Тайюань хот дахь Foxconn үйлдвэрийн ажилчдын нийтийн орон сууцанд энэ сарын 23 буюу ням гарагийн орой орон нутгийн цагаар 23.00 орчимд эхэлсэн аж.
"Синьхуа" агентлагийн мэдээлснээр, зодоон хэдэн цаг үргэлжилсэн бөгөөд 5000 цагдаа ирж байж өглөө л арай гэж зогсоосон байна. Зодооны улмаас хохирсон иргэдийн тооны талаарх мэдээлэл хоорондоо зөрж байгаа бөгөөд 10-40 хүн эмнэлэгт хүргэгдсэн аж.
Зодооны шалтгааныг тогтоох ажиллагаа одоо үргэлжилж байна. Өнөөдөр уг хэргийн шалтгааныг тогтоож дуусах гэнэ.
Д.Ундрах 24tsag.mn




















































Сэтгэгдэл (2)