
Цахим үнэмлэхээ авахдаа иргэний үнэмлэхээ хүчингүй болгон авах, харин иргэний үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн бол иргэний үнэмлэхний лавлагаа болон өөрийгөө нотлох бичиг баримттай очих юм байна. Дашрамд дурьдахад, энэ сарын 13-ны байдлаар 18 аймаг, нийслэлийн 4 дүүргийн иргэдийн иргэний цахим үнэмлэх хэвлэх ажил бүрэн дуусаад байсан. Тухайлбал: нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэг, орон нутагт Говь-Алтай, Дундговь, Говь-Сүмбэр, Хэнтий, Дорноговь, Дархан-Уул, Өмнөговь, Ховд, Увс, Дорнод, Төв, Хөвсгөл, Баянхонгор, Булган, Завхан, Орхон, Сүхбаатар, аймгийн иргэдийн цахим үнэмлэх 74 орчим хувьтай хэвлэгдэж дуусаад сум, дүүрэг, баг, хороондоо хүргэгдээд байсан юм.
Б.Золбоо