Лондон хотод Монгол зураач Цогтын Отгонбаярын бие даасан уран зургийн үзэсгэлэн энэ сарын 22-ны өдөр нээгджээ.
Лондон хотод Монгол зураач Цогтын Отгонбаярын бие даасан уран зургийн үзэсгэлэн энэ сарын 22-ны өдөр нээгджээ. Зураач Ц.Отгонбаяр нь Монгол, Японд боловсрол эзэмшсэн бөгөөд энэ удаагийн үзэсгэлэндээ “Амьдралын мөчлөг” сэдвийг сонгон бүтээлүүдээ туурвисан байна. Үзэсгэлэнгийн нээлтэд түүний ойр дотны хүмүүсээс гадна Лондон дахь Монгол Улсын ЭСЯ-ны ажилтан оролцжээ. Зураач Ц.Отгонбаяр өмнө нь Лондон хотод олон удаа үзэсгэлэнгээ гаргаж байна. Лондон хотын Pure and Applied үзэсгэлэнгийн танхимд гарч буй түүний бүтээлүүд энэ оны 12 дугаар сарын 21-нийг хүртэл үзэгчдийн хүртээл болох ажээ. Д.Ундрах 24tsag.mn



















































