
Монголд анх удаа говь нутагт олон улсын рок, поп ододын цугларалт
болохоор болcон талаар Монголын урлаг, соёлын төлөөлөл өнөөдөр мэдээлэл
хийлээ.

Монголд анх удаа говь нутагт олон улсын рок, поп ододын цугларалт болохоор болcон талаар Монголын урлаг, соёлын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ. Уг мэдээллээр “Хунгийн дуу", "Мартагдашгүй намар" киноны дуу гээд дуулсан дуу болгон нь зүрхэнд шингэсэн зууны манлай “Соёл-Эрдэнэ” хамтлагийн анхны гоцлол дуучин Б.Нандинцэцэг агсаны нэрэмжит дууны тэмцээн болох гэж байна. Энэхүү тэмцээнд ОХУ, Солонгос, Хятад зэрэг орны залуу уран бүтээлчид оролцох бөгөөд хөдөө орон нутгийн уран сайханчид өрсөлдөх ажээ. Тэмцээн ирэх аравдугаар сарын 5, 6-ний өдрүүдэд Дундговь аймагт болох юм байна. Учир нь СТА дуучин Б.Нандинцэцэг агсан нь 1954 онд Дундговь аймагт Буурангын охин болж мэндэлжээ.
Д.Ундрах 24tsag.mn