Турк улсын нийслэл Анкара хотноо FIDE-гийн эмэгтэйчүүдийн Гран-При
тэмцээнд оролцож байгаа их мастер Б.Мөнгөнтуул өнгөрсөн ням гарагт
тэмцээний долоо дахь тоглолтоо хийж, Болгарын Их мастер Антоанета
Стефановатай хараар тоглон тэнцсэн байна.

Турк улсын нийслэл Анкара хотноо FIDE-гийн эмэгтэйчүүдийн Гран-При тэмцээнд оролцож байгаа их мастер Б.Мөнгөнтуул өнгөрсөн ням гарагт тэмцээний долоо дахь тоглолтоо хийж, Болгарын Их мастер Антоанета Стефановатай хараар тоглон тэнцсэн байна.
Б.Мөнгөнтуул нийт 3,5 оноотой болж, наймдугаар байрт бичигдээд байна. Тэрбээр өнөөдөр найм дахь өргийн тоглолтоо Энэтхэгийн Их мастер Конеру Хампитай хийх юм. Тэмцээний долоон өргийн дараах байдлаар Конеру Хампи тав хожиж, хоёр тэнцсэнээр зургаан оноотой тэргүүлж байна. Тус тэмцээний сүүлийн өргийн тоглолт энэ сарын 28-нд болж аваргаа тодруулах юм.