Коронавирусний халдварын тохиолдол сүүлийн өдрүүдэд эрчимтэй нэмэгдэж, нас баралт 400 хүрэх нь. Гэтэл Улсын их баяр наадам тэмдэглэх бэлтгэл ажил хэдийнэ эхэлж, "мөнгө цацаад" эхлэв. Харин халдварын тархалт нэмэгдэж, эрсдэл өндөр байгаа учир Эрүүл мэндийн яамнаас Үндэсний их баяр наадмыг тэмдэглэхгүй байх санал гаргасан байна. Иргэдийн зүгээс ч нөхцөл байдал хүнд байгаа тул Үндэсний их баяр наадмыг тэмдэглэхгүй байх талаар цахим хуудсаараа байр сууриа илэрхийлсээр байгаа юм. Мөн зарим улстөрчид ч наадмыг хойшлуулж, халдварын тархалт буурсан тохиромжтой үед нөхөн тэмдэглэх саналаа бичиж байна.
Б.Баатар
Сэтгэгдэл (2)