

“Apple” компани Samsung-аас гадна Motorola компанитай “multi-touch” технологийн зохиогчийн эрхийн маргаан үүсгэсэн бөгөөд Германы Мангейм хотын шүүхэд сарын өмнө хандсан юм.
Өчигдөр шүүх хуралдааны шийдвэрээ гаргаж “Apple” компани өөрсдийн хүсэж байсан хариугаа авч чадаагүй гэнэ. Учир нь зохиогчийн эрхийн маргаантай асуудал талуудын аль алинд нь хамаатай учраас аль нэг талыг нь онцлон буруутгаагүй байна.
Шүүгч Флориан Муелэр “Хэрвээ шүүх Apple-ийн талд дүгнэлтээ гаргавал маргаанд оролцогч бусад талууд шинэ технологийн асуудлаар маш олон асуудлыг шүүхэд эргээд тавих байсан” хэмээн мэдээлжээ.
Шүүгчид “Apple”-ийг дэлхий даяар өргөн хэрэглэгдэх болсон ухаалаг гар утас болон таблетийн технологи "touch event"-ийг ашигласан анхны компани биш гэж үзжээ.
Д.Идэр