УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нар мэдээлэл хийлээ.
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээллийг сонссон. Гурван чиглэлээр мэдээлэл авсан. Үүнд, Ковидын нөхцөл байдал, болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ хоёрдугаарт, төсвийн тодотгол, улсын баяр наадам, цаг үеийн нөхцөл байдал, гуравт, хөрөнгө оруулалт, төсвийн чиглэлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар мэдээлэл сонссон.
Бүлгийн гишүүд асуулт асууж, санал хэллээ. Засгийн газар ойрын үед Ковидын асуудлаар тодорхой шийдвэр гаргана. Баяр наадмаас өмнө энэ оны төсөвт тодотгол хийнэ” гэв.
У.Тэргэл
Сэтгэгдэл (3)