Сүүлийн өдрүүдэд цар тахлын эрсдэл эрс нэмэгдэж, халдварын тохиолдол өдөрт 2000 давж, олон хүн амиа алдаж байна. Зургаан хүн тутмын нэг нь халдвар авч, өвчтөний ойрын болон дам хавьтагчийг хүлээн авах эмнэлгийн хүрэлцээ муугаас тэд гэрээрээ өөрсдийгөө эмчилж эхлээд байгаа. Тиймдээ ч Улсын онцгой комисс өнөөдөр 15.00 цагт хуралдаж, коронавирусний халдварын тархалтын нөхцөл байдлыг авч хэлэлцэхийн зэрэгцээ хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар ярилцлаа.
УОК-ын өнөөдрийн хуралдаанаар хатуу хөл хорихгүй. Харин хатуу хязгаарлалт тавихаар болсон байна. Тодотговол, одоогийн авч буй арга хэмжээг чангатгахаар болжээ. Харин хэрхэн яаж гэдэг тодорхой шийдвэрийг удахгүй танилцуулах юм байна. Мөн энэхүү шийдвэрээ Засгийн газарт танилцуулж, баталгаажуулах аж.
У.Тэргэл
Сэтгэгдэл (4)