МУГТ С.Ням-Очир, П.Лхамдэгд нар ирэх сарын 2-нд хуримаа хийхээр болжээ
МУГТ С.Ням-Очир, П.Лхамдэгд нар ирэх сарын 2-нд хуримаа
хийхээр болжээ
Лондонгийн
олимпийн татамид эх орныхоо нэрийг гаргаж, монголчуудын медалийн буухиаг
эхлүүлсэн жүдоч С.Ням-Очир, Гавьяат тамирчин цолны мялаалгаа хэдхэн
өдрийн өмнө хийсэн. Алдартны найранд түүний амжилтын
гэрч болсон багш, дасгалжуулагч, гэр бүл, найз нөхөд гээд маш олон хүн цугласан
бөгөөд Баянгол ресторанд хөл гишгэх зайгүй шахам дүүржээ. Цайллаганд ирсэн
зочиддоо гавъат маань ирэх сард болох хуримынхаа урилгыг тараажээ.Түүний гэргий
П.Лхамдэгд мөн л спортын хүн.
Тэгэхээр их спортоос төрөх хосын буухиаг үргэлжлүүлж буй хосууд намрын дунд
сарын шинийн 17-нд
албан ёсоор гэрлэлтээ батлуулж,гал голомтоо бадрааж, өрх тусгаарлахаар болжээ.