Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Үндэсний их баяр наадмыг хойшлуулах хэрэгтэй. Халдварын тоо буурахгүй бол цуцалсан ч болно. Баяр наадмаас илүүтэй хүний амь чухал хэмээн мэдэгдсэн билээ. Иргэд ч баяр наадмыг тэмдэглэх 10 тэрбумаа коронавирусний эсрэг эмчилгээнд зарцуул гэх уриалгыг гаргаад байгаа.
Харин Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс яг одоо хуралдаж байна. Хурал хаалттай болж буй бөгөөд Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадмыг нэг мөр цуцлах, хойшлуулах, эсвэл үзэгчгүй хийх гэсэн гурван хувилбарыг ярилцаж байгаа аж. Мөн Ерөнхий сайдын саналыг сонсох юм байна.
У.Тэргэл
Сэтгэгдэл (7)