Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд “Эрүүл мэндээ хамгаалж, Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаарх мэдээллийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулжээ.
2021 оны зургаадугаар сарын 14-ний өдрийн өссөн дүнгээр:
-Ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээлийн хүрээнд нийт 17,785 зээлдэгчид 1 их наяд 313.8 тэрбум төгрөгийн зээл олгогдсон байна. Үүнээс 3,512 аж ахуйн нэгж, 14,273 иргэний зээл байна. Олгогдсон зээлийн 7,162 нь Улаанбаатарт 10,623 нь орон нутгийн зээлдэгчид шийдвэрлэгджээ.
Монголбанкны урт хугацаат репо санхүүжилттэй зээлийн хүрээнд 497.9 тэрбум төгрөгийг 2,326 зээлдэгч, үүнээс 1,378 аж ахуйн нэгж, 948 иргэнд,
Хөдөө аж ахуйг дэмжих зээлийн хувьд 15,784 зээлдэгчийн 207.4 тэрбум төгрөгийн зээл,
Мөн 5,109 зээлдэгчид 379.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл тус тус олгогдсон байна.
Б.Баатар