Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар танилцуулж байна.
Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хоол үйлдвэрлэл үйлчилгээний заалны үйлчилгээг долоо хоногоор хориглох, коронавирусний эмчилгээний тактикаа өөрчлөх шийдвэр гарсан талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Засгийн газраас аль болох хатуу хөл хорио тавихгүй байх чиглэл барьж ажиллаж байгаа. Үүний тулд хамгийн гол нь халдар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах, иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг онцоллоо.
Мөн Үндэсний их баяр наадмыг хэрхэн тэмдэглэх эсэх асуудлыг хуралдаанаар хэлэлцжээ. Тэгвэл баяр наадмыг цахимаар үзэгчгүй тэмдэглэх чиглэлийг Ерөнхий сайд өгчээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)