Эдийн засгаа дэмжиж, ажлын байраа хамгаалах хөтөлбөрийн хүрээнд энэ онд нийт 5 их наяд төгрөгийн зээлийг банкуудаар дамжуулж олгоно гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан онцоллоо. Одоогийн байдлаар иргэн, ААН-үүдэд 2.4 орчим их наяд төгрөгийн зээлийг гаргаад байгаа бөгөөд үлдсэн хугацаанд багтааж, үлдсэн зээлийг олгоно гэв.
Тэрбээр энэ талаар “Энэ бол халамж, тэтгэмж биш. Тодорхой шалгуур хангасан, баялаг бүтээдэг, ажлын байр бий болгодог, ковид-ын үед үйл ажиллагаагаа алдахад хүрсэн ААН-үүдийг эргэлтийн хөрөнгөтэй болгох хөрөнгө юм” гэлээ.
А.Сүх