Монгол Улсад коронавирусний царт тахлын халдварлах чадвар өндөртэй мутацилагдсан вирус тархаж байгаа талаар шадар сайд С.Амайрсайхан мэдэгдсэн. Сүүлийн гурван өдөр л гэхэд өдөрт бүртгэгдэх халдварын тоо 2000 давж, нас баралтын тоо 8-10 дотор хэлбэлзэж байна. Манайх шиг хүн ам цөөтэй улсад утгаараа аюул бий боллоо ч гэж дүгнэж болох юм.
Уг нь Ерөнхий сайд энэ сарын 15 гэхэд халдварын тоо буурах эерэг үр дүн ажиглагдаж байгаа талаар хэвлэлд мэдээлж байсан. Гэвч уг хүлээлт талаар боллоо.
Тэгвэл дээрх асуудлаар сөрөг хүчин ямар байр суурьтай байгааг хүргэе. УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Шинжлэх ухаанд суурилсан бус улс төрийн оноо авах зорилготой элдэв төлөвлөгөө, хөтөлбөр, үйл ажиллагаанууд нь дорвитой үр дүн авчирсангүй. Сонгуульд ялах л зорилготой ажиллаж байснаас цар тахлаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, эмчлэх эдгээхэд огт анхаараагүй мэт л үр дүн гарлаа" гэжээ.
А.Сүх