Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Амарбаясгалан: Цаашид цагийн хөлсний үнэлгээнд шилжих бодлогыг дэмжиж ажиллана

2021-6-16
0
ЖИРГЭХ

Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх ялалт байгуулсан билээ.

Үүнтэй холбогдуулан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өөрийн цахим хуудастаа тодорхой зорилтыг дэвшүүлж ажиллахаа бичжээ. Тэрбээр "Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүхийг үнэмлэхүй олонхийн саналаар сонгож “Баялагтаа эзэн Монгол”-ын төлөө сонголт хийж, МАН-д дахин итгэл хүлээлгэсэн ард түмэндээ баярлалаа.

2016, 2020 оны УИХ-ын сонгуулиуд болон 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ийнхүү удаа дараалан МАН-д итгэл өгч байгаа сонгогч та бүхнийхээ энэ их итгэлийг зүтгэлээр хариулахын тулд бид хичээн ажиллах болно. Улс төр тогтвортой, улс төрийн нам тэр дундаа төрийн эрх барьж байгаа улс төрийн нам тогтвортой, зөв бодлого явуулж чадвал улс орон, хүн ардад үр дүн нь хэрхэн мэдрэгдэж, ямар хэмжээний хөгжил дэвшил авчирч болдог юм бэ гэдгийг бид харуулах учиртай.

Миний бие Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар зургаа дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд Монгол Ардын Намаа олон түмэнд нээлттэй, цахим, бодлогын нам болох тухайд томоохон шинэчлэлүүдийг намын дарга У.Хүрэлсүхийн хамт эхлүүлээд байгаа.

Цаашид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх ажлыг үргэлжлүүлнэ.

“Хүн” төвтэй зүүн төвийн үзэл баримтлал бүхий улс төрийн намын хувьд Монгол Ардын Нам хүний эрхийг хамгаалах, иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх талаар УИХ дахь МАН-ын бүлгийн 62 гишүүн болон иргэний нийгмийн ба олон улсын байгууллагуудтай хамтран ажиллана.

Хурдтай өөрчлөгдөж буй манай дэлхий ертөнцийн технологийн дэвшил, улс орнуудын хөгжлийн ялгаа, хотжилт, орлогын тэгш бус байдлыг КОВИД-19 цар тахал улам бүр гүнзгийрүүлж бидний өмнө том сорилт бий болгож байгааг та бид харж байна.

Эрүүл мэнд, боловсрол хэмээх хүний хөгжлийн төрийн суурь үйлчилгээнүүдийг тэгш хамруулсан, тэгш боломж олгодог байдлаар өөрчлөх, ашиг хонжоонд суурилсан бус нийгмийн шударга ёсны төлөөх хэрэгсэл болгон хүргэх тухайд бодлогын болон бусад шинэчлэлийг МАН хийх болно. Энэ тухайд хувийн хэвшлийнхэн болон ард иргэдтэйгээ хамтран ажиллаж чинээлэг дундаж давхаргыг бэхжүүлэхийг зорино.

МАН-ын дараагийн нэг анхаарах бодлого бол цахим шилжилтийг дэмжих, тэгш бус байдлыг арилгах зорилго бүхий нийгмийн инновацийн төслүүдийг дэмжих явдал.

Мэдээллийн технологи нь тэгш бус байдлыг арилгаж байх ёстой юм. Гэвч зарим улс орнуудад цахим шилжилт нь "цахим хуваагдал" гэгчийг бий болгож хот хөдөө, баян ядуугийн ялгаанаас үүдэлтэй тэгш бус байдлыг улам хөөргөдөх аюултай байгаа нь Монголд тод илэрлээ. Төрийн үйлчилгээг цахим руу шилжүүлэх ажлуудыг улам эрчимжүүлэх, хот, хөдөө хаана байгаагаас үл хамааран тэгш боломжийг иргэддээ олгох нь цахим шилжилтийн гол зорилго байх ёстой.

Тийм учраас МАН цахим шилжилтийг эрчимжүүлэх, тэгш бус байдлыг арилгах тухайд онцгойлон анхаарна. Инноваци, бүтээлч байдал, старт апп бизнес эрхлэх, хөдөлмөрийн хөлсийг шударгаар үнэлэх, цагийн хөлсний үнэлгээнд шилжих бодлогыг дэмжиж ажиллана.

МАН залууст хөгжих, дэвжих боломж олгодог нам болно. Монгол улс залуучуудын орон, хүн амын гуравны нэг нь 15-34 насны залуучууд байдаг тул бусад улсуудтай харьцуулахад бид аливаа шилжилтийг хурдтай хийх боломжтой гэж би боддог" гэжээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗГ: Ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийн талаар хэлэлцэж байна
УИХ-ын гишүүн Ө.Шижирийн боловсруулж буй “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай” хуулийн төслийг танилцуулах хоёр дахь нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Отгонтэнгэр Их Сургууль дээр боллоо
АБГББХ: Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулахыг дэмжив
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сувилагч нарт талархал илэрхийллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Жулдаак (66.181.161.122)
    Намынхаа юмыг ярихгүй яагаад миний амьдралыг ярьдаг болчихов энэ нусан жулдаак?
    2021 оны 06 сарын 17 | Хариулах
  • Баянхүү (122.201.22.147)
    Ард түмэн Ардынхаа намд удаа дараа ихээхэн итгэл үзүүлж байгаа нь хийсэн ажил хийх ажлын үр дүнг үзэхийг хүсч байгаа учраас удаа дараа ялалтанд хүргэж байна.Иймд итгэлийг зүтгэлээр хариулж 24оны сонгуульд дахин ялалт байгуулж эх орноо хөгжүүлнэ гэдгээ мартаж үл болно ХИЧЭЭГЭЭРЭЙ ЗАЛУУЧУУДАА
    2021 оны 06 сарын 16 | Хариулах
  • Өвгөн (203.91.115.50)
    МАН хэдэн муу хөгшидөө сонгуульд ашиглаад л хаяхийм даа Бүрэн тэтгэвэрийн доод хэмжээг нь ядахдаа 500 мянга болгоод өгнө байх гэж хөгшид бид горьдоод л харж байгаа шүү 350 мянгаар амь зууж яагаад ч хүрэхгүй байнаа
    2021 оны 06 сарын 16 | Хариулах
  • Батболд (81.229.245.36)
    Зөв зүйтэй чиг шугам байна хэрэгжүүлэх л чухал бөгөөд хэцүү байх болно доо
    2021 оны 06 сарын 16 | Хариулах
  • Зочин (183.177.100.4)
    АН-д Амарбаясгалан шиг хоёр залуу байвал намаа шинэчилчих байлаа
    2021 оны 06 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.57.94.113)
    bolno l doo. gehdee ingehiin tuld ;hudulmurii nnormchlol unelgee standartiin tuhai yarih heregtei bolmo. erdemted sudlaachid institut geed bugdiig baihgui bolgoson doo
    2021 оны 06 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ЗГ: Ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийн талаар хэлэлцэж байна
    саяхан
  • ӨНӨӨДӨР: “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл мэдээлэл хийнэ
    5 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    28 мин
  • УИХ-ын гишүүн Ө.Шижирийн боловсруулж буй “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай” хуулийн төслийг танилцуулах хоёр дахь нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Отгонтэнгэр Их Сургууль дээр боллоо
    14 цаг 20 мин
  • АБГББХ: Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулахыг дэмжив
    17 цаг 23 мин
  • Монгол-Узбекистан Улсын төрийн тэргүүний айлчлалын хүрээнд зохион байгуулсан Өсвөрийн боксчдын хамтарсан бэлтгэл сургуулилт үр дүнгээ өгч байна
    17 цаг 33 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сувилагч нарт талархал илэрхийллээ
    17 цаг 54 мин
  • Дуа Липа "Samsung Electronics" компанийг зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр шүүхэд өгч, 15 сая ам.доллар нэхэмжилжээ
    18 цаг 34 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
    18 цаг 57 мин
  • “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1800 мод тарилаа
    19 цаг 18 мин
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
    19 цаг 33 мин
  • Мэдэгдэл
    20 цаг 4 мин
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
    20 цаг 18 мин
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
    20 цаг 30 мин
  • Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрератай уулзаж, санал солилцлоо
    20 цаг 46 мин
  • Монгол Улсад энэ сарын 6-ны байдлаар 222,642 жуулчин иржээ
    20 цаг 58 мин
  • СОР17 хурлын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх чиглэл өглөө
    21 цаг 32 мин
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
    21 цаг 58 мин
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    22 цаг 23 мин
  • Н.Алтанхуяг: Төсвийн тодотголыг ойр, ойрхон хийх нь буруу
    22 цаг 43 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
24 баримт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК