ХҮН-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Үндэсний их баяр наадмыг цуцалж, хэмнэсэн төсвөөрөө Файзер вакциныг хүүхдүүдэд зориулан худалдан авахыг шаардаж дараах шаардлагыг хүргүүлжээ.
Тодруулбал, наадмыг зохион байгуулахаар төсөвлөж буй 10 тэрбум төгрөгийг Олон улсын эрүүл мэндийн байгууллагын зөвшөөрөлтэй Файзер вакциныг худалдан авч 12 ба түүнээс дээш насныханд нэн яаралтай хийх, гэр бүлээрээ хорио цээрийн дэглэмээ барьж хөдөө орон нутагт аялан, дотоодын аялал жуулчлалыг дэмжих. Мөн төсвийн тодотголыг судалгаанд үндэслэн яаралтай хийх. Ингэхдээ үр өгөөж багатай халамжийн бодлогыг хумих, зайлшгүй шаардлагатай бус хөрөнгө оруулалтын төслүүдийг хойшлуулах, цуцлах арга хэмжээ авах, хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөгөөс 20 мянган төгрөг хүртэл огцом бууруулахгүй, уян хатан байдлаар шат дараалан бууруулах, орлого багатай, өдрийн шаардлагатай хүнс тэжээлээ авч чадахгүй байгаа айл өрхүүдэд түлхүү анхаарч зарцуулах зэргээр төсвийн тодотголыг яаралтай хийхийг шаарджээ.
А.Сүх
Сэтгэгдэл (3)