УОК-оос гаргасан шийдвэрүүдийн талаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл хийлээ.
Монгол Улсад өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн хугацааг зургаадугаар сарын 30-ныг хүртэл сунган ажиллаж байгаа. Өөөрөө хэлбэл өнөөдрийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт байгаа. Нийт 89 төрлийн үйл ажиллагаанаас 80 төрлийг нээгээд есөн төрөл нь хаалттай байсан. Харин явцын дунд тодорхой үйлчилгээнүүд дээр холбогдох асуудал гарсан учраас тодорхой хязгаарлалтыг богино хугацаанд зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Өнөөдрийн байдлаар жагсаал цуглаан, уралдаан тэмцээн, аялал зугаалга, хурим найр дайллага цайллага, дэн буудал, нийтийн бүжиг, бүх төрлийн бүжгийн клуб, бүх төрлийн баар, соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ, спортын бүх төрлийн үйл ажиллагаа, цахим ба автомат тоглоомын газар, өргөтгөсөн ба үзэсгэлэн худалдаа, шашин сүм хийд мөргөлийн газар саун зэрэг үйл ажиллагаанууд хаалттай хэвээр байгаа.
Ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, цайны газар, буфетын үйл ажиллагааг 2021 оны зургаадугаар сарын 17-ноос эхлэн долоо хоногийн хугацаанд заалаар үйлчлэхийг нь хориглосон.
Мөн амралт жуулчны газрын үйл ажиллагаанд долоо хоногийн хязгаарлалт тогтоосон. Битүү орчинд халдвар тархах эсрдэлтэй учир ийнхүү шийдсэн. Үүнтэй холбоотойгоор холбогдох хяналт шалгалтыг үйлчилгээний байгууллагуудад тавина.
УОК-ын орлогч дарга, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраар ахлуулсан ажлын хэсгийг зургаадугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Өмнөговь, Дорноговь аймагт томилж, ажиллуулах шийдвэр гарсан.
Манай улсын экспортын гол боомтуудын үйл ажиллагаа, боомтоор гарч байгаа хөдөлгөөнд холбогдох зохицуулалт хийх, халдвар хамгааллын дэглэм бариулах чиглэлээр тус ажлын хэсэг ажиллана.
Халдварын нөхцөл байдлыг үндэслэн аймаг сумын Засаг захиргаанд хорио цээрийн дэглэм тогтоох эрх хэмжээг олгосон 19 аймгийн 79 суманд хязгаарлалт тогтоосон байгаа" гэлээ.
Б.Баатар
Сэтгэгдэл (2)