
НҮБ-ийн хүн амын сангын санхүүжилтээр Олон Улсын Эх барих,
эмэгтэйчүүдийн хэт авиан оношлогооны нийгэмлэгээс ЭХЭМҮТөвтэй хамтран
зохион байгуулж буй “Эх барих эмэгтэйчүүдийн хэт авиан оношлогоо” эхний
түвшиний сургалтыг өчигдрөөс эхлэн 28-ыг хүртэл 5 хоногийн сургалт
зохион байгуулж байна.

НҮБ-ийн хүн амын сангын санхүүжилтээр Олон Улсын Эх барих, эмэгтэйчүүдийн хэт авиан оношлогооны нийгэмлэгээс ЭХЭМҮТөвтэй хамтран зохион байгуулж буй “Эх барих эмэгтэйчүүдийн хэт авиан оношлогоо” эхний түвшиний сургалтыг өчигдрөөс эхлэн 28-ыг хүртэл 5 хоногийн сургалт зохион байгуулж байна.
Сургалтыг 18-18 сарыг давтамжтайгаар нийт 3 удаагийн эрчимжүүлсэн байдлаар явуулах ба зайн тасралтгүй сургалт хийдэг гэнэ.
Энэхүү зохион байгуулагдаж буй сургалтанд өндөр нарийн мэргэжлийн хүмүүс хүрэлцэн ирж , лекц болон дадлага хэлбэрээр явуулах ба сургагч багш оролцогч эмч нартай нягт хамтран ажиллах нөхцөл бүрдсэн байгаа нь урьд өмнөх сургалтаас илүү давуу талтай аж.
Д.Ундрах 24tsag.mn