
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Дэлхийн хөлбөмбөгийн холбоо
(FIFA), Монголын хөлбөмбөгийн холбоо хамтран “Хүүхэд-Хөлбөмбөг-Ирээдүй”
хөтөлбөрийг дөрвөн жилийн хугацаатайгаар 21 аймаг, нийслэлийн есөн
дүүрэгт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Дэлхийн хөлбөмбөгийн холбоо (FIFA), Монголын хөлбөмбөгийн холбоо хамтран “Хүүхэд-Хөлбөмбөг-Ирээдүй” хөтөлбөрийг дөрвөн жилийн хугацаатайгаар 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Хөтөлбөрийн эхний жил буюу энэ онд багтааж, таван аймагт “Grassroots” сургалтыг зохион байгуулахаар болсон юм. Хөвсгөл, Ховд, Дорнод аймагт амжилттай хэрэгжээд байгаа бөгөөд дараагийн аймаг нь баруун хязгаарын Баян-Өлгий аймаг болж байна.
Энэхүү сургалтыг Дэлхийн хөлбөмбөгийн холбоо (FIFA)-той хамтран зохион байгуулж байгаа бөгөөд нээлтийн ажиллагаанд Дэлхийн хөлбөмбөгийн холбооны сургагч багш Хорст Криет, МХБХ-ны удирдлага, Баян-Өлгий аймгийн БТСГ-ын дарга, Монгол Улсын гавьяат тамирчин О.Бахыт, тус аймаг дахь Боловсрол Соёлын газрын мэргэжилтэн Х.Замамбек нар оролцлоо.
“Grassroots” сургалт тус аймагт гурван хоног үргэлжлэх бөгөөд бүх сум, аймгийн сургуулийн 32 багш хамрагдаж байна.
Д.Ундрах 24tsag.mn