
Энэхүү зарлигийг дэмжиж олон байгууллага, аж ахуй нэгж, эрдэм соёлын төвүүд болон иргэдээс номын соёлыг улам бүр дэлгэрүүлэхийг дэмжсэн ажлуудыг зохион байгуулж байна.
Энэ сарын 21-ний өдөр Отгонтэнгэр Их Сургууль “Ном дор мөргөм үү” номын баярын аяны нээлтийг хийлээ. Номын баярын нээлтийн үйл ажиллагаанд Отгонтэнгэр Их Сургуулийн захирал Н.Энхзаяа үг хэлж багш, оюутнууд оролцлоо.
Арга хэмжээний хүрээнд номын үзэсгэлэн худалдаа, цахим номын сангийн нээлт болж багш нарын олны хүртээл болсон бүтээлүүдийг сурталчилж, номын баярын тухай богино хэмжээний кино үзүүлсэн байна. Мөн энэ үеэр “Оюутны ном” уншигчдын клубын нээлтийн үйл ажиллагаа болжээ. Отгонтэнгэр Их Сургуулийн номын сан Монголын номын сангийн консерциумд элслээ.
Ертөнцийг харах цонх болсон ном таны мэлмийд үргэлж гэрэлтэж явах болтугай.
Б.Золбоо