
Өнөө шөнө Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар хөрсөн дээр хасах 1-6 градус хүрч цочир хүйтэрэх аж. Иймд малчид, тариаланчдыг сэрэмжтэй байхыг Ус цаг уурын газраас сэрэмжлүүлж байна. Түүнчлэн 26-27-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэх юм байна. 27-нд зүүн зүгийн нутаг, говийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, салхи түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.

Өнөө шөнө Булган, Сэлэнгэ, Төв аймгийн
нутгаар хөрсөн дээр хасах 1-6 градус хүрч цочир хүйтрэх аж. Иймд
малчид, тариаланчдыг сэрэмжтэй байхыг Ус цаг уурын газраас сэрэмжлүүлж
байна. Түүнчлэн 26-27-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар
цочир хүйтрэх юм байна. 27-нд зүүн зүгийн нутаг, говийн нутгийн зүүн
хэсгээр хур тунадас орж, салхи түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон
болон цасан шуурга шуурна.
Хугацааны эхээр Алтай, Хангай, Хөвсгөлийн
уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан,
говийн бүс нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус, өдөртөө 12-17
градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, цочир хүйтэрнэ,
өдөртөө 8-13 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар
өдөртөө дулаарна.
Б.Дато