Английн
алдарт Битлз хамтлагийн Жон Ленноны амьдарч байсан Лос Анжелас хотын
“Холливүүд Хиллс Вест”-д дэх байшинг 4,2 сая ам.доллараар худалдахаар
болжээ.
Английн алдарт Битлз хамтлагийн Жон Ленноны амьдарч байсан Лос Анжелас хотын “Холливүүд Хиллс Вест”-д дэх байшинг 4,2 сая ам.доллараар худалдахаар болжээ. Энэ байшинг өнгөрсөн дөрөвдүгээр сард 4,2 сая ам.доллараар нэрээ нууцласан нэгэн эр авч байсан ч Британид амьдардаг тул байшиндаа ирэх ямар ч боломжгүй одоог хүрсэн байна. Тиймээс нэг ч ашиглахгүй байгаа уг байшингаа хэрэгтэй хүнд нь авсан үнээрээ худалдахад бэлэн байгаа ажээ.
Шувуудын гудамж хэмээн нэрлэдэг уг газарт Леннон 1970-аад оны дундаас эхлэн найз бүсгүй Мэй Пэнтэйгээ амьдарч эхэлсэн байна.
Байшинг 1965 онд барьсан бөгөөд 420 кв.метр талбайтай, дөрвөн унтлагын өрөө, дөрвөн угаалгын өрөөтэй ажээ.
Д.Идэр























































