Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Чикаго хотод Консулын газар нээн ажиллуулах тухай тогтоолын төслийг өргөн барилаа.
АНУ-ын хотуудаас Чикаго орчимд хамгийн олон буюу 8000 орчим монгол иргэн амьдарч, ажиллаж, сурч байгаа. Консулын газар нээснээр АНУ-ын төвийн бүсийн Индиана, Висконсин, Мичиган, Миссури, Миннесота зэрэг зэргэлдээ мужид оршин суудаг монголчууд консулын үйлчилгээг ойроос авах боломж бүрдэх юм.
Ингэснээр төсөв, санхүүгийн нэмэлт зардал үүсэхгүй бөгөөд Сан Франциско хот дахь Ерөнхий консулын газрын орон тоог шилжүүлэн ажиллуулах юм.