Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
С.Одонтуяа: Өнөөдөр 479 хүн нас барсан гэсэн мэдээгээр чуулган эхэлж байна. Эдгээр хүмүүсийн ар гэрт гишүүдийнхээ өмнөөс эмгэнэл илэрхийлье. Улс оронд маш ноцтой байдал үүсээд байна.
Ер нь коронагийн хууль үр дүнгээ өгсөнгүй.
Та нар маш олон хүнийг ах дүү хамаатан саднаа томилуулахын тулд мэргэжлийн хүмүүсийг коронагийг үеийг далимдуулж халсан.
УИХ-ын үе үеийн гишүүд НДС-ийн хуримтлалын сангаа цөлмөөд дууссан. Одоо ЭМДС-г цөлмөх гэж байна. Энийг яаралтай зогсоох ёстой. ЭМДС-аас гэрээр эмчлүүлж байгаа хүмүүсийн эмийн зардлыг гаргах ёстой. Гурван жил улс төлөөгүй ЭМДС-ийн өрийн 201.5 тэрбум төгрөгөө яаралтай энэ санд төвлөрүүл. Өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдал бидний менежментээс болоод байна.
А.Сүх
Сэтгэгдэл (1)