УИХ-ын чуулганаар КОВИД-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүд үг хэлж, асуулт тавьж, хариултаа авч буй юм.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Бид иргэдийн эрхийг аварна гээд Үндсэн хууль зөрчиж болохгүй. Цар тахлын хуулийг шууд сунгаж болохгүй. Засгийн газар шинээр оруулж ирэх ёстой.
Шадар сайд С.Амарсайхан: Зарим гишүүн амьдралд ойрхон юм ярих хэрэгтэй. Цар тахал дэлхий дахинд дийлдэхгүй байна. Дэлхий нийтэд гурав дахь давалгаа үүсч, нөхцөл байдал хүндэрч байна. “Ковид-19”-ийн тухай хуулийн сунгахгүй гэвэл ард иргэдээ үх гээд орхиж байгаа адил болно гэв.
У.Тэргэл