УИХ-ын чуулганаар КОВИД-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр гишүүд үг хэлж, асуулт тавьж, хариултаа авч буй юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: “Ковид-19”-ийн тухай хуулийг сунгах нь Үндсэн хуулийн 19.2-ыг зөрчиж байна. Энэ нь иргэдийн зорчих хөдөлгөөн, эх орондоо ирэх, бизнес эрхлэх, орлого олох, боловсрол олж авах эрхийг зөрчөөд байгаа юм. Нэг бол Онц байдал зарлаад, Гамшгийн тухай хуулиараа явъя” гэв.
У.Тэргэл