АНУ-ын Өмнөд Калифорнийн дунд сургуулийн хоёр сурагч шинжлэх ухааны түүхэнд өмнө нь бичигдэж байгаагүй ховор могойг олж, тэжээж байна.


Энэ могой нь хоёр талдаа толгойтой бөгөөд тус тусдаа хэл, нүд, амтай. Мөн удирдах чадвартай гэнэ. 10 инч Жижиг хэмжээтэй, гаж хөгжилтэй энэ могойг тэд гэрийнхээ дэргэд өвсөн дундаас олж ангийнхандаа үзүүлэхээр авчээ. Өмнө нь нэг хүзүүнээс хоёр салаалсан толгойтой могой олдож байсан ч яг ийм хоёр талдаа толгойтой, сүүлгүй нь анхных юм. Могойг тэжээж байгаа хүүхдүүд түүнд нэр өгөхөөр бодож байгаа гэнэ. Гаж могойн бичлэгийг эндээс үзнэ үү.



















































