УИХ-ын чуулганаар КОВИД-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргав. Гэвч уг хуулийн үйлчлэх хугацаа долоодугаар сарын 1-нд дуусах учир УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өглөө.
У.Тэргэл