Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа яг одоо Төрийн ордонд үргэлжилж байна. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангараг өргөсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн тамгыг ёслол хүндэтгэлтэйгээр шинээр сонгогдсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд гардуулан өглөө.