Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр тангарагаа өргөж, багаа бүрдүүлнэ. ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаярыг томилно гэдэг мэдээлэл байгаа.
Тэгвэл энэ талаар Ж.Энхбаяр "Энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал. Ерөнхийлөгч тангараг өргөсний дараагаар анхны зарлигаар ЕТГ-ын дарга, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргыг томилдог учиртай. Энэ бол миний мэдэх хэрийн асуудал биш. Хэрэв санал тавьбал хүлээж авна" гэв.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)