Ардчилсан намаас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд "Өнөөдөр үзэл бодлоо илэрхийлж тайван цуглаан хийсэн зарим иргэдийг Цагдаагийн байгууллагын алба хаагчид албадан саатуулж баривчилсан явдлыг Ардчилсан нам эрс буруушааж байна. Үзэл бодлоо тайван замаар илэрхийлэх нь Монгол Улсын Үндсэн Хуулиар олгогдсон, хүний жам ёсны эрхүүдийн нэг бөгөөд ардчилсан, чөлөөт, нийгмийн язгуур шинж юм.
Иргэдийнхээ эрхийг хааж боон хаалттай нийгэм байгуулж нэг намын дарангуйлал тогтоохыг санаархаж буй энэ мэт үйдлээ таслан зогсоож баривчлан саатуулсан иргэдийг нэн даруй суллах, цаашид хүний эрхийг дээдлэн ажиллахыг Ардчилсан нам эрх баригчдаас шаардаж байна" гэжээ.
Сэтгэгдэл (5)