Энэ сарын 15-29-нд Туркийн Анкарад болж буй FIDE-гийн өндөр чансаатай эмэгтэй шатарчдын 2011-12 оны “Том цом”-ын цувралын төгсгө
Энэ сарын 15-29-нд Туркийн Анкарад болж буй
FIDE-гийн өндөр чансаатай эмэгтэй шатарчдын 2011-12 оны “Том цом”-ын цувралын
төгсгөлийн шатны тэмцээний зургадугаар тойргийн тоглолтууд боллоо.
Одоогийн байдлаар Х.Конеру (Энэтхэг), А.Музычук (Словен) 5, Жуань Луфэй (БНХАУ), Жу Вэнжунь (БНХАУ), Жао Сюэ (БНХАУ) 4, В.Чмилите (Литва) 3.5, Б.Мөнгөнтуул (Монгол) 3, Т.Косинцева (ОХУ) 2.5, М.Сочко (Польш), Б.Илдыз (Турк) 1.5 А.Стефанова (Болгар), К.Озтурк (Турк) 1 оноотой болоод байна.
Манай шатарчин IV–VI тавилд Сочког ялж, Илдызтэй тэнцэн, Жао Сюэд хожигдов. Түүний ялалт байгуулсан өргийг сонирхоно уу.



















































