Сүхбаатар дүүргийн шүүхээс дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлсэн МАХН-ын
дарга Н.Энхбаярын гомдлыг өнөөдөр 08.30 цагаас Нийслэлийн шүүхийн
Эрүүгийн танхимд хэлэлцэж эхэлсэн. Өдөр 13.30 цагийн үед завсарласан
шүүх хурал одоог хүртэл үргэлжилж байна.

Сүхбаатар дүүргийн шүүхээс дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлсэн МАХН-ын дарга Н.Энхбаярын гомдлыг өнөөдөр 08.30 цагаас Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимд хэлэлцэж эхэлсэн. Өдөр 13.30 цагийн үед завсарласан шүүх хурал одоог хүртэл үргэлжилж байна. Хуралд даргалагч шүүгчээр Нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа, илтгэгч шүүгчээр Г.Алтанчимэг, шүүгчдэгчдийн өмгөөлөгч нар оролцож байна. Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн 263.2, 150.3-т зааснаар буруутган, Сүхбаатар дүүргийн шүүхээс ял оноосон юм. Н.Энхбаяр өдгөө Сайд нарын гэгдэх Клиникийн хоёрдугаарт эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа. Хэдийгээр Н.Энхбаяр хуралд өөрийн биеэр оролцох хүсэлт гаргасан ч хурлыг даргалагч шүүгч Б.Сарантуяа “Н.Энхбаярын биеийн байдал муу сахиуртай хоригдож байгаа гэсэн эмнэлгийн дүгнэлт ирсэн. Тиймээс сахиуртай өвчтөнг хуралд удаан хугацаагаар оролцуулж болохгүй” хэмээн хүлээн аваагүй билээ.
Б.Чимэг