
Монголын хүүхдийн ордны 3 багш, 17 хүүхдийн бүрэлдэхүүнтэй групп
өнгөрсөн сарын сүүлээр Япон улсын Нара, Осака хотуудаар айлчлан Нара
хотын Ямато Корияами Ротари клубын 50 жилийн ойн хүрээнд зохион
байгуулсан арга хэмжээний хүндэтгэлийн тоглолтонд оролцоод иржээ.

Монголын хүүхдийн ордны 3 багш, 17 хүүхдийн бүрэлдэхүүнтэй групп өнгөрсөн сарын сүүлээр Япон улсын Нара, Осака хотуудаар айлчлан Нара хотын Ямато Корияами Ротари клубын 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан арга хэмжээний хүндэтгэлийн тоглолтонд оролцоод иржээ. Тэнд 2 удаа бүрэн хэмжээний тоглолт хийж Японы үзэгчдээс өндөр үнэлэлт авсан байна. Айлчлалын хүрээнд тус ордны хүүхдүүд Япон айлд 2-3 хонож, Япон айлын аж амьдрал, зан заншилтай танилцан, Диснейленд дээр тоглон, усан бассейнд сэлэх зэргээр цагаа хөгжилтэй өнгөрөөжээ.
Д.Ундрах 24tsag.mn