Төвдийн
цагаачлалын засгийн газар өчигдрөөс эхлэн хэдэн зуугаараа зулын гол
болж буй түвдүүдийн асуудлыг хэлэлцэхээр чуулж байна. Дэлхийн өнцөг
булан бүрээс 400 гаруй төлөөлөгчид Энэтхэгийн Дармасала ирж чуулганд
оролцож буйн ихэнх нь түвд хүмүүс аж.
Төвдийн цагаачлалын засгийн газар өчигдрөөс эхлэн хэдэн зуугаараа зулын гол болж буй түвдүүдийн асуудлыг хэлэлцэхээр чуулж байна. Дэлхийн өнцөг булан бүрээс 400 гаруй төлөөлөгчид Энэтхэгийн Дармасала ирж чуулганд оролцож буйн ихэнх нь түвд хүмүүс аж. Дөрвөн өдрийн энэхүү чуулган Төвдийн төрийн дуулал эгшиглэсэнээр эхэлсэн байна. Хурлын танхмын хойморт их гэгээнтэн Далай ламын хөрөг зургийг сандал дээр залсан байжээ. Мөн эх орныхоо хувь заяаны төлөө зулын гол бологсдыг дурсаж 51 далбааг танхмийн хананаас өлгөжээ. 2009 оны гуравдугаар сараас хойш 51 хүн зулын гол болсны 41 нь амиа алдсан юм.
Түвдийн иргэдийн амьтайгаа тэнцүүлсэн энэ асуудлыг хэлэлцэж пүрэв гаригт санал зөвлөмж гаргах аж. Энэ хурлаар уг асуудлаас гадна дэлхийн нийтийн дэмжлэгийг хэрхэн авах талаар хэлэлцэх юм байна.
Түвдүүд өмнө нь анх удаа 2008 онд нийслэл Лхас хотноо чуулж хятадын засгийн газрын бурангуй бодлогыг хэлэлцэж байсан юм.
Д.Идэр



















































