Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх багаа бүрдүүлж, зөвлөхүүдээ томилж эхэлжээ. Ерөнхийлөгчийн хувьд орон тооны болон орон тооны бус арав гаруй зөвлөхтэй байдаг.
Харин энэ удаад Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханыг Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөхөөр, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш А.Бямбажаргалыг Хууль эрх зүйн бодлогын зөвлөхөөр, эдийн засагчид дундаа мэргэжлээрээ толгой цохидог Б.Даваадалайг Эдийн засгийн бодлогын зөвлөхөөр, Гадаад бодлогын зөвлөхөөр Э.Одбаяр, С.Лүндэг нарыг томилжээ.
Энэхүү хоёр эрхмийн хувьд Э.Одбаяр нь Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийн захирал, тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар ажиллаж байсан бол С.Лүндэг нь У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад Шадар зөвлөхөөр нь ажиллаж байсан ба Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын хүү юм.
У.Тэргэл
Сэтгэгдэл (4)