Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АН-ын бүлэг: Засгийн газар зарцуулсан хөрөнгөө тайлагнасны дараа Ковид-ын эсрэг хуулийг сунгах ёстой

2021-6-28
0
ЖИРГЭХ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит /2021.06.28/ даваа гаригийн хуралдаанаа хуралдлаа. Өнөөдрийн хуралдаанаар,

•Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

•Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцлээ.

Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх пүрэв гаригийн чуулганы хуралдаанд УИХ дахь Ардчилсан намын бүлэг нэг хоногийн завсарлага авсан. Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар мөн дээрх асуудлыг хэлэлцлээ. Тус хуулийн хүрээнд Засгийн газарт төсөв хөрөнгө, эрх мэдлийг хангалттай өгсөн байтал сайн хэрэгжүүлж чадсангүй.

Засгийн газар өнгөрсөн онд 5.1, энэ онд 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлсэн.

Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл манай улс уушги орлуулах аппарат нэмж худалдан авч эмнэлгүүдээ хангасангүй. Эмийн хомсдолд орсон, эмийн үнийн хөөрөгдөл газар авлаа. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд туйлдаж байгаа зэрэг нь ковидтой тэмцэх хууль бодит байдал дээр хэрэгжээгүй болохыг нотолж байна. Тиймээс Засгийн газар өмнөх зарцуулсан мөнгөнийхөө тайланг тавих ёстой гэж гишүүд үзэж буй. Энэ асуудалд гишүүд дараах байр суурь илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Ковид тархаад хоёр жил өнгөрлөө. Төр засаг муу бол түмэн олон зовдгийг ард түмэн амь, амьдралаараа ойлгож байна. Цагдаа, талбай дээр зул асааж байгаа иргэдийг хамгаалах ёстой байтал эсрэгээрээ харгисалж байна. МАН-ыг овоо хариуцлагатай нам юм уу гэсэн ам, ажил нь их зөрж байна. Аман дээрээ хүний эрх, ардчилал гэж ярих боловч цаашид Монгол Улс ардчилсан зарчмаар явах, тусгаар улс байх эргэлзээтэй боллоо. Ковидын хуулиар гишүүд нь мэдээлэл авах ч боломжгүй болсон.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: УИХ хуулиас гадна төсөв батлах бүрэн эрхтэй. Гэтэл ковидын хуулиар Засгийн газар төсвийг дураар зарцуулах болсон. Гэтэл цаашлаад ҮАБЗ оролцдог болж байна. Мөн хуулийг далимдуулж шинээр байгууллага бий болгож төрийн албаны шалгалт өгөхгүйгээр олон хүнийг албан тушаалд томилсон. Одоо нэмээд Боомтын захиргаа гэж нээснээр ажил сайжирч, хил дээр гацсан 6000 чингэлгийг оруулж ирж чадахгүй. Харин ч авилга авдаг нэг газар нэмэгдэнэ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Сөрөг хүчний хувьд мэдээлэл авах суваг бага байна. 5.1 их наядын хөтөлбөрийн задаргаа алга. Албан тушаалын томилгооны ил тод байдал алга. Наад зах нь ковидоор нас барж байгаа иргэдийн тоог дэлгэрэнгүй, үнэн бодит байдлаар авч чадахгүй байна. Холбогдох газарт бичиг явуулаад хариу авахад 10 хоногийн дараа хуучирсан тоо ирж байх жишээтэй. Тэгэхээр бидэнд тарааж өгч байгаа цаасны хэмжээнд мэдээлэлтэй байна.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Үхэл, өвчлөл талийгаад өглөө. Ковидын хуулийг сунгана гэж байгаа хүмүүсээс эхлээд харицулага нэхэх хэрэгтэй. Вакцингүй бол үхэл их байж магадгүй юм. Гэтэл вакцин гарчихаад байхад үхэл дэндэж байна. Өөрсдөө хүн цуглуулж болдог бизнесийнхнийг болохоор хоолны газраас хүн халдвар авбал өөрсдөө хариуцна гэж гэрээ хийж байгаа юм байна лээ. Ийм завхарсан юм гэж байж болох уу.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Ковид нэрээр УИХ эрхийг булаасан. Тайван цагт баахан дөвчигнөчихөөд одоо гамшиг болчихоод байхад хаяад алга боллоо гэв.

Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцлээ. Хуулийн төслөө БСШУ-ы сайд Л.Энх-Амгалан тэргүүтэй албан тушаалтнууд танилцуулав. Дэлхийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн, боловсролын салбарын шинэчлэлийг эхлүүлэхэд энэхүү хуулийн төслийн зорилго оршино гэдгийг салбарын сайд хэлсэн. Түүнчлэн хүүхдүүдэд зөвхөн академик чадвар олгохоос гадна мэдлэг, чадвар, хандлага буюу цогц чадамж эзэмшүүлэх тал руу сургалтын үйл ажиллагаагаа чиглүүлнэ гэв. Гишүүд, багш нарын цалин багаас болж 2000 оноос боловсролын салбарын уналт эхэлсэн. Бага ангид анхны суурь сайн тавиагүйгээс иргэд боловсрол эзэмшиж чадахгүйгээс нийгэм ядууралд өртөж байна. Өнөөдрийн ядуурал 30 хувьд хүрсэн нь боловсролоос хамааралтай.

Эдийн засгаа сайжруулъя гэвэл 40 мянган багш нарынхаа цалинг нэмж, чанартай боловсрол эзэмшүүлэхээс эхэлнэ.

Түүнчлэн багш бэлтгэх тогтолцоог үндсээр нь өөрчлөх шаардлагатай. Цахим хичээлийг 174 мянган хүүхэд үзэж чадаагүй үүний 40 мянга нь Улаанбаатарт байна гэсэн судалгаа гарсан. Түүнээс гадна ковидоос өмнөх боловсролын хоцрогдол үүссэн байсан. Энэ мэтчилэн боловсролын хоцрогдлын цунами монголыг дайрах нь. Багш нарынхаа үнэ цэнийг нэмэгдүүлэхгүйгээр боловсролгүйн “цунами”-гаас монголыг аварч чадахгүй гэх зэргээр байр сууриа илэрхийллээ. Түүнчлэн нэгэнт хоцрогдсон хүүхэд нөхөж сурах боломж бага, тиймээс бага ангийн багшаасаа эхэлж анхаарах хэрэгтэй. Кембриджийн хөтөлбөрт шилмэл хүүхдүүд ороод байна уу. Хөтөлбөр нь сайн юм уу гэдгийг ялгах хэрэгтэй болчихоод байгааг сануулав.

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын гишүүн Ө.Шижирийн боловсруулж буй “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай” хуулийн төслийг танилцуулах хоёр дахь нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Отгонтэнгэр Их Сургууль дээр боллоо
АБГББХ: Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулахыг дэмжив
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сувилагч нарт талархал илэрхийллээ
Мэдэгдэл
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • IRGEN (59.153.86.72)
    AN. IiNHAAN TANAR. CHINGUS. SAMUURAIGAAS. IDSEN. MUNGUU TULUUCH. BIDNII. RATBARIIN MUNGU. URSAAD. TETGEBER. NEMEGDEH. GUIA BNA. BAS. ENE. KORONO. IIM HUND. UED. BIDGII ULSTURJUULEED. BAI. HAMTARCH. ULS. ARDIINHAA TULUU. AJILLAJ. CHADAHGUIAA BOL. OGTSOR. OO BITGII ZASAGTAA. . ARD. OLONDAA PEEDIIJ. DARANGUILAAD. BAI. AJLAA OLIGTOI. HIIJ. CHADAHGUI. BOL. OGTSOR. OO SHUDARGA. L. BAILDAA.
    2021 оны 06 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын гишүүн Ө.Шижирийн боловсруулж буй “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай” хуулийн төслийг танилцуулах хоёр дахь нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Отгонтэнгэр Их Сургууль дээр боллоо
    13 цаг 30 мин
  • АБГББХ: Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулахыг дэмжив
    16 цаг 33 мин
  • Монгол-Узбекистан Улсын төрийн тэргүүний айлчлалын хүрээнд зохион байгуулсан Өсвөрийн боксчдын хамтарсан бэлтгэл сургуулилт үр дүнгээ өгч байна
    16 цаг 43 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сувилагч нарт талархал илэрхийллээ
    17 цаг 4 мин
  • Дуа Липа "Samsung Electronics" компанийг зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр шүүхэд өгч, 15 сая ам.доллар нэхэмжилжээ
    17 цаг 44 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
    18 цаг 7 мин
  • “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1800 мод тарилаа
    18 цаг 29 мин
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
    18 цаг 43 мин
  • Мэдэгдэл
    19 цаг 14 мин
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
    19 цаг 28 мин
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
    19 цаг 40 мин
  • Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрератай уулзаж, санал солилцлоо
    19 цаг 56 мин
  • Монгол Улсад энэ сарын 6-ны байдлаар 222,642 жуулчин иржээ
    20 цаг 8 мин
  • СОР17 хурлын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх чиглэл өглөө
    20 цаг 42 мин
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
    21 цаг 8 мин
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    21 цаг 33 мин
  • Н.Алтанхуяг: Төсвийн тодотголыг ойр, ойрхон хийх нь буруу
    21 цаг 53 мин
  • Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт бүлэг, эргүүлүүд ажиллаж байна
    22 цаг 30 мин
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
    22 цаг 40 мин
  • Танилц: Хүүхдийн зуслангуудын ээлжийн хуваарь
    22 цаг 41 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
24 баримт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК