Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ

2021-6-30
0
ЖИРГЭХ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны (2021.06.29) төгсгөлд Засгийн газраас 2021 оны зургадугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийв. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хуулийн хугацаанд нэгтгэн гаргаж, Үндэсний аудитын газраар аудит хийлгэн, хуулийн хугацаанд нь танилцуулж байгаагаа тэрбээр дурдсан. Танилцуулгад улсын төсвийн 32 ерөнхийлөн захирагчийн 1,000 төсөвт байгууллага, нийслэл, дүүргүүд болон 21 аймгийн 3,336 төсөвт байгууллагууд, Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангуудын төсвийн гүйцэтгэлийг нэгтгэжээ. Түүнчлэн төсвийн тухай хуулийн дагуу төсвийн гүйцэтгэлийн тайланд татварын зарлагын тайлан, худалдан авсан ажил үйлчилгээний тайлан, хөтөлбөр арга хэмжээнд зарцуулсан төсөв, үр дүнгийн танилцуулга, нэмэлт төсвийн гүйцэтгэл зэргийг нэгтгэсэн байна.

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын нөлөөгөөр эдийн засаг жилийн эхний хагаст 9.7 хувиар агшсан бол эдийн засгийг идэвхжүүлэх, ажлын байрыг хадгалах, малчин өрх болон эмзэг бүлгийн иргэдийн амьжиргаанд дэмжлэг үзүүлэх, татвар, нийгмийн даатгал төлөгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор төсвийн бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд сүүлийн хагас жилд эдийн засгийн уналт саарч 2020 оны урьдчилсан гүйцэтгэлээр 5.3 хувиар агшсан байна. Цар тахлын нөлөөгөөр эдийн засаг агшиж, хил гаалийн нэвтрүүлэлт удааширч, гол нэрийн эрдэс бүтээгдэхүүний экспортын хэмжээ буурч, уул уурхай, бөөний худалдаа зэрэг голлох салбаруудын орлого тасалдсан үед ажлын байрыг хадгалах, ажил олгогчдыг дэмжих зорилгоор татвар, шимтгэлийн хөнгөлөлт үзүүлсэн нь төсвийн орлогын гүйцэтгэлд голлон нөлөө үзүүлснийг дурдсан. Түүнчлэн иргэдийн амьжиргаанд дэмжлэг үзүүлэх, орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийг идэвхжүүлэх зорилгоор төсвийн зарлагыг нэмэгдүүлж, мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлсэн нь төсвийн зарлага, улмаар төсвийн алдагдал нэмэгдэх гол нөхцөл болжээ.

Монгол Улсын 2020 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн орлогын гүйцэтгэл 9.5 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 420.8 тэрбум төгрөг дутуу биелсэн бол нэгдсэн төсвийн зарлага 13.9 их наяд төгрөгт хүрч төлөвлөснөөс 1.2 их наяд төгрөгөөр бага гүйцэтгэлтэй гарчээ. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 4.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан нь ДНБ-ий 12 хувьтай тэнцэж байгаа гэв. Улсын төсвийн гүйцэтгэл: Монгол Улсын 2020 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 6^8 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 647.5 тэрбум төгрөгөөр дутуу гүйцэтгэлтэй, улсын төсвийн зарлага 10.7 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 917.6 тэрбум төгрөгөөр бага гүйцэтгэлтэй гарсан байна. Улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 3.9 их наяд төгрөгийн алдагдалтайгаар тайлагнагдаж байгааг Сангийн сайд танилцуулав.

Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан: Уг тайланд нийт 78.5 их наяд төгрөгийн хөрөнгө, 42.7 их наяд төгрөгийн өр, төлбөр, үүнээс мөнгөн хөрөнгө 4.9 их наяд төгрөг, авлага 5.5 их наяд төгрөг, урт хугацаат хөрөнгө оруулалт 10 их наяд төгрөг, үндсэн хөрөнгө 45.8 их наяд төгрөг тайлагнагджээ. Үндэсний аудитын газраас энэхүү тайланд “хязгаарлалттай” санал, дүгнэлтийг хэд хэдэн алдаа зөрчилтэй холбоотойгоор гаргажээ.

Дараа нь Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын талаар танилцуулсан.

Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын талаар: Монгол Улсын Засгийн газар 2020 онд ”Цахим ил, тод, үр ашигтай байх” төсвийн бодлогоо хэрэгжүүлэхдээ 8 зорилт дэвшүүлэн ажиллажээ. Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламж 10 их наяд 444.2 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөснөөс 438.8 тэрбум төгрөгөөр, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого ба тусламж 9 их наяд 463.9 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөснөөс 420.7 тэрбум төгрөгөөр тасарсан байна. Төсвийн орлого төлөвлөснөөс дутуу биелэлттэй байгаа нь Коронавируст халдвар (Ковид-19) цар тахлын улмаас  уул уурхай, барилга, худалдаа, үйлчилгээний салбаруудын орлого буурснаас шалтгаалжээ. Нэгдсэн төсвийн нийт зарлага ба цэвэр зээл 13 их наяд 904.3 тэрбум төгрөг буюу 91.9 хувийн гүйцэтгэл гарсан нь урсгал зарлагыг 740.1 тэрбум, хөрөнгийн зардлыг 479.7 тэрбум, эргэж төлөгдөх цэвэр зээлийг 13.2 тэрбум төгрөгөөр тус тус дутуу зарцуулсантай холбоотой гэжээ.

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцлийг 5 их наяд 252.7 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар төлөвлөснөөс гүйцэтгэлээр 4 их наяд 440.4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Энэ нь ДНБ-ний 12 хувьтай тэнцүү байна.

Засгийн газрын нийт өр 2020 оны эцэст 27 их наяд 898.6 тэрбум, өнөөгийн үнэ цэнээр тооцсоноор 23 их наяд 24.3 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь ДНБ-ийн 62.3 хувьтай тэнцэж байна. Засгийн газрын өрийн хэмжээ өмнөх оноос 3 их наяд 698.9 тэрбум төгрөгөөр өссөн. Өрийн үлдэгдэлд гадаад өр 89.1 хувь, дотоод өр 4.1 хувь, өрийн баталгаа 3.8 хувь, барих шилжүүлэх төрлийн концесс 3.0 хувийг тус тус эзэлж байна.

Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль, түүнд оруулсан өөрчлөлтөөр нийт 23 ТЕЗ-ийн төсвийн багцад баталсан 4 их наяд 118.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 1 их наяд 330.9 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 1347 төсөл, арга хэмжээний төлөвлөлт, хэрэгжилтэд гүйцэтгэлийн аудит хийлээ. Аудитаар улсын төсвийн 2020 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн бодит гүйцэтгэл 78.4 хувьтай дүгнэгдсэн бөгөөд 11.2 хувь буюу 151 төсөл, арга хэмжээ хэрэгжээгүй, 15.2 хувь буюу 205 төсөл, арга хэмжээний хэрэгжилт дутуу байна. Улсын төсвөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдсэн, хэрэгжилт удааширсан, үр ашиггүй зардал гарсан нь төлөвлөгөөнд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдтэй бүрэн нийцүүлээгүй, салбарын түвшинд төлөвлөөгүй, төсөвлөлтийн шаардлага хангаагүй зарим төсөл, арга хэмжээг тусгасантай холбоотой байна.

Төсөв санхүүгийн хариуцлагын болон хяналтын тогтолцоо хангалтгүйгээс улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилтэд баримтлах хууль тогтоомж зөрчигдөж байгааг анхаарах шаардлагатай гэжээ.

Засгийн газрын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын талаар: Засгийн газрын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 56 ТЕЗ-ийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, тэдгээрийн харьяа байгууллагуудын нийт 6890 санхүүгийн тайланг нэгтгэсэн. Төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитаар Зөрчилгүй 40, Хязгаарлалттай 16-н дүгнэлт өгсөн аж. Засгийн газрын 2020 санхүүгийн нэгтгэсэн тайланд санхүүгийн тайлангийн батламж мэдэгдлүүдтэй зөрчилдсөн материаллаг хэмжээний дараах алдаа, зөрчил илэрсэн нь Аудитын Дээд байгууллагуудын болон Аудитын Олон улсын стандарт, “Төрийн аудитын байгууллагаас аудит хийх журам”-д заасны дагуу “Хязгаарлалттай” дүгнэлт өгөх үндэслэл болжээ.

  • “Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай” хууль, дагалдах журамд сангийн эх үүсвэрийг нөхөн бүрдүүлэх талаар тодорхой тусгаагүй нь чөлөөлөлтөөс үүссэн 642.6 тэрбум төгрөгийг НДЕГ бүртгэж, шийдвэрлэхэд хүндрэл үүссэнээс санхүүгийн тайланд тооцоо нийлж баталгаажуулаагүй авлага бүртгэсэн;
  • Дамжуулан зээлийн 321.7 тэрбум төгрөгийг ашиглагч байгууллагууд санхүүгийн тайланд өр төлбөрөөр бүртгэж тайлагнаагүй;
  • Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 1,146.7 тэрбум төгрөгийн урт хугацаат үнэт цаас гарган Төрийн өмчит хуулийн этгээдийн ирээдүйд бий болох орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан, өр үүсгэж, иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс төлсөн нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.7-д заасантай нийцээгүй;
  • Эдийн засаг, нийгмийн ач холбогдлоор нь эрэмбэлээгүй, эрсдэлийн үнэлгээ хийгээгүй 297.8 тэрбум төгрөгийн төслийг гадаад зээлийн эх үүсвэрээс санхүүжүүлсэн байна.

Иймд дараах асуудалд анхаарлаа хандуулахыг Улсын Их Хурлын гишүүдээс хүсэв. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж гамшгийн үед эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах талаарх хууль эрх зүйн орчныг сайжруулж боловсронгуй болгох; Засгийн газрын амлалтын шинж чанартай эдийн засгийн арга хэмжээнүүдийг санхүүжүүлэх эх үүсвэр, зарцуулалтыг төсвийн бүрэлдэхүүнд оруулан хуулиар батлах асуудлыг анхааралдаа авахыг уламжилж байна.

Дээрх аудитуудаар Улсын Их Хуралд нийт 7 асуудлыг толилуулж, Монгол Улсын Ерөнхий сайдад 14, Сангийн сайдад 11, Төсвийн ерөнхийлөн захирагч нарт 4 зөвлөмж тус тус өгч аудитын тайланд тусгасан болно. Төрийн аудитын байгууллага ковид цар тахлын нөхцөлд ажлын тусгай горим хэрэгжүүлэн аудитыг анх удаа цахим болон уламжлалт хэлбэрийг хослуулан хийж гүйцэтгэжээ.

Сангийн сайд болон Монгол Улсын Ерөнхий аудиторын танилцуулгуудтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, Ж.Сүхбаатар, Н.Алтанхуяг, Д.Өнөрболор, Х.Булгантуяа, Б.Энхбаяр, Б.Баттөмөр, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, тайлбар, мэдээлэл авлаа.

Ийнхүү Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийсний дараа хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн зарлагын хяналтын дэд хороо болон Байнгын хороодод шилжүүлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Эх сурвалж: www.parliament.mn

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын гишүүн Ө.Шижирийн боловсруулж буй “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай” хуулийн төслийг танилцуулах хоёр дахь нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Отгонтэнгэр Их Сургууль дээр боллоо
АБГББХ: Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулахыг дэмжив
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сувилагч нарт талархал илэрхийллээ
Мэдэгдэл
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын гишүүн Ө.Шижирийн боловсруулж буй “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай” хуулийн төслийг танилцуулах хоёр дахь нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Отгонтэнгэр Их Сургууль дээр боллоо
    11 цаг 6 мин
  • АБГББХ: Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулахыг дэмжив
    14 цаг 8 мин
  • Монгол-Узбекистан Улсын төрийн тэргүүний айлчлалын хүрээнд зохион байгуулсан Өсвөрийн боксчдын хамтарсан бэлтгэл сургуулилт үр дүнгээ өгч байна
    14 цаг 18 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сувилагч нарт талархал илэрхийллээ
    14 цаг 39 мин
  • Дуа Липа "Samsung Electronics" компанийг зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр шүүхэд өгч, 15 сая ам.доллар нэхэмжилжээ
    15 цаг 19 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
    15 цаг 42 мин
  • “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1800 мод тарилаа
    16 цаг 4 мин
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
    16 цаг 18 мин
  • Мэдэгдэл
    16 цаг 49 мин
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
    17 цаг 3 мин
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
    17 цаг 15 мин
  • Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрератай уулзаж, санал солилцлоо
    17 цаг 31 мин
  • Монгол Улсад энэ сарын 6-ны байдлаар 222,642 жуулчин иржээ
    17 цаг 43 мин
  • СОР17 хурлын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх чиглэл өглөө
    18 цаг 17 мин
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
    18 цаг 43 мин
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    19 цаг 8 мин
  • Н.Алтанхуяг: Төсвийн тодотголыг ойр, ойрхон хийх нь буруу
    19 цаг 28 мин
  • Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт бүлэг, эргүүлүүд ажиллаж байна
    20 цаг 5 мин
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
    20 цаг 15 мин
  • Танилц: Хүүхдийн зуслангуудын ээлжийн хуваарь
    20 цаг 16 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
24 баримт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК