Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар олон жил гацсан Монгол Улсаас гадаад улсад суух Элчин сайдуудын томилгоог хэлэлцэж байна.
Тухайлбал, Бүгд Найрамдах Турк улсад суух Элчин сайдад хотын дарга асан Г.Мөнхбаяр, Монгол Улсаас ОХУ-д суух Элчин сайдад Шадар сайд асан Ө.Энхтүвшин, Лаос улсад суух Элчин сайдад Хил хамгаалах ерөнхий газрын дарга асан Ж.Бямбасүрэн нарын 25 Элчин сайдыг томилохоор Гадаад харилцааны яамнаас нэрсийг нь оруулжээ. Засгийн газар эдгээр Элчин сайдуудын нэрсийг Улсын Их хуралд Үндэсний их баяр наадмын өмнө оруулахаар төлөвлөсөн байна.