Засгийн газраас коронавирусний эсрэг дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдсан иргэдэд 50 мянган төгрөгийн урамшуулал олгох шийдвэрийг гаргасан. Тэгвэл энэхүү урамшуулалд энэ сарын 28-ны өдрөөс дархлаажуулалтад хамрагдаж эхэлсэн 12-15 насны хүүхдүүд ч мөн хамаарах юм байна. Сангийн яамны Зарлагын хэлтсийн дарга М.Санжаадорж "Засгийн газрын тогтоолд иргэн бүрд гэж заасан учир вакцины эхний тунд хамрагдсан хүүхдүүд мөн урамшуулалд хамрагдана” гэлээ.