УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр:
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Хуурамч шатахуун ихээр борлуулдаг асуудлыг иргэд ихээр ярьдаг. Хуурамч шатахуунаас болоод иргэд аж ахуйн нэгжүүд хохирч, хуурамч болохыг нь лабораторийн дүгнэлтээр нотолчихоод байхад албаныхан хуруугаа ч хөдлөхгүй байна. Иргэд хуурамч шатахуунаас болоод бөөн бухимдал болдог. Уул уурхайн сайдаас асуухад хуурамч шатахуун гэдэг нь баримтаар нотлогдоод байхад үүнд салбар яам арга хэмжээ авах гэж оролдсон уу. Уул уурхайн яам энэ чиглэлээр ажилласан уу. Ийм завхрал гараад байхад яагаад дуугүй байна вэ.
Уул уурхайн сайд Г.Ёндон: Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль болон аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн хуулийн дагуу УУХҮЯ-наас тусгай зөвшөөрлийг олгодог гэлээ.
У.Тэргэл
Сэтгэгдэл (2)