УИХ дахь эмэгтэй гишүүд цахим наадмыг хойшлуулах саналыг Засгийн газар, Улсын онцгой комиссод хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Дэлхий дахинд төдийгүй Монгол Улсад коронавирус цар тахлын хэмжээнд хүрээд байгаа. Цар тахлын халдвар ойрын үед намжих төлөв ажиглагдахгүй байна. Тиймээс УИХ дахь эмэгтэй гишүүд санал, санаачлага гаргаж байна.
Нэгдүгээрт, Улсын баяр наамдыг хойшлуулах. Өнөөдөр баяр наадмаас илүүтэй, хүний амь нас чухал байна. Тйимээс наадмыг хойшлуула саналыг Улсын онцгой комисс, Засгийн газарт санал хүргүүлсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бидний саналыг хүлээн авч судлаж, УОК-оор энэ асуудлыг шийдвэрлүүлнэ гэдгээ хэлсэн.
Хоёрдугаарт, Ковидтой холбоотой сан байгуулах санал гаргаж байгаа.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:Хүүхдүүд вакцинд хамрагдаагүй учраас коронавирусний халдвараар өвчлөх магадлал өндөр байна. Тиймээс наадмыг хойшлуулах санал гаргаж байгаа юм.
Б.Баатар