Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж, наадмыг хойшлуулах эсвэл цуцлах саналыг Засгийн газарт хүргүүлжээ. Энэ дагуу Засгийн газар маргааш өглөө ээлжит бус хуралдаан зарласан байна.
Ард түмэн, аж ахуйн нэгж, байгууллагууд цахим наадам хийхийг нийтээрээ эсэргүүцэж, өдөрт 15 хүртэлх хүн цар тахлаар нас барж, 2000 гаруй тохиолдол бүртгэгдэж байгаа тул Засгийн газар ийнхүү УОК-ын саналыг эргэн харахаар болжээ.
У.Тэргэл