Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээллийн үeэр монголд дeльта вирус илэрсэн талаарх сэтгүүлчийн асуултад ийн хариуллаа.
Тэрбээр " ЭМЯ-ны эрдэмтдийн зөвлөл, ХӨСҮТ-ийн зүгээс наадмын талаарх саналуудыг гаргаж байсан. Өнөөдрийн байдлаар нөхцөл байдал хүнд байна.Дэлхийн улс оронд дeльта вирус буюу гуравдахь давалгаа эхэлж байна. Бид зөөвөрлөгдөн ирсэн хүмүүсээс сорьц авч нийтдээ 50 сорьцыг Япон руу илгээхэд таваас нь дeльта вирус илэрсэн.Дeльта вирус илэрсэн хүмүүсийг хяналтад авсан.Манай улсын нийт хүн амын дунд бол энэ вирус тархаагүй гэлээ.
У.Тэргэл
Сэтгэгдэл (2)