Улсын онцгой комисс өчигдөр хуралдаж, Үндэсний их баяр наадмыг хойшлуулах санал гаргасан. Тодотговол, Коронавирусний цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан 2021 оны долоодугаар сарын 11,12,13-ны өдрүүдэд зохион байгуулах Үндэсний их баяр наадмыг хойшлуулах саналыг УОК-оос Засгийн газарт хүргүүлсэн.
Энэ дагуу өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаж, дээрх асуудлыг эцэслэх юм.
Б.Баатар