Засгийн газрын шийдвэрийг танилцуулж байна.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадмаар долоодугаар сарын 11-15-нд амрахаар заасан байдаг. Харин энэ жилийн тухайд долоодугаар сарын 16-ны өдөр баасан гарагт таарч байгаа тул тус ажлын өдрийг долоодугаар сарын 24-ний өдөрт шилжүүлэхээр Засгийн газар шийдвэрлэсэн.
Харин баяр наадмыг нэг жилээр хойшлуулахаар шийдвэрлэсэнтэй холбоотойгоор дээрх шийдвэр өөрчлөгдөхгүй. Наадмаар ес хоног амрах хэвээрээ гэдгийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа онцоллоо.
Б.Баатар