Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Энэ үеэр Соёлын сайд Ч.Номин "Баяр наадмыг зохион байгуулах хуулийн дагуу комисс байгуулагдаж, Шадар сайд комиссыг ахалдаг. Өнгөрсөн лхагва гарагаас Хууль зүйн сайд Х.Нямбаатар сайд энэ ажлын хэсгийг ахалж байсан. Есөн салбар хорооны хүрээнд үйл ажиллагаа явуулах төсвийг нийслэлийн Засаг дарга баталдаг бөгөөд нийт 3.5 тэрбум төгрөг байсан. Үүний дөрөвний нэг нь соёл урлагийн арга хэмжээнд зарцуулагдах байсан. Соёл урлагийнхан халдвар хамгааллын дэглэмээ бариад бэлтгэл ажлаа хийж байсан. Нээлт хаалтын контент хийгдэж байсан. Энэ хэмжээндээ янзлаад олон нийтэд хүргэх болно. Харин үүнд зарцуулсан хөрөнгийг нийслэлийн Засаг дарга мэдэх учраас одоо хэдэн төгрөг гарсан гэдгийг мэдээллэх боломжгүй байна" гэв.
Б.Баатар
Сэтгэгдэл (2)